ГЕРМАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨСӨН МОНГОЛ ЗАЛУУГИЙН ТУХАЙ ГЕРМАНЫ ХЭВЛЭЛҮҮДЭЭР ШУУГИЖ БАЙНА

Дэлхий Admin Галаа 2018 03 сар 09 5979

Германд амьдардаг Д.Довчин гэх Монгол залуугийн тухай Германы хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж байна. Учир нь Д.Довчин 2016 онд хоёр Герман эмэгтэйг онц хэрцгийгээр буюу мөчилж хөнөөсөн юм.

Түүний анхны хохирогч Марияа гэх 43 настай эмэгтэй байсан бол хоёр дахь хохирогч нь 40 настай Анжа гэх эмэгтэй байжээ. Тэрээр хохирогч эмэгтэйчүүдтэй ихэвчлэн клуб цэнгээний газар болзож, улмаар гэртээ дагуулан ирдэг байжээ.

Д.Довчин нь 39 настай бөгөөд Герман улсад суралцахаар 18 жилийн өмнө ирсэн байна. Гэвч сургуулиа төгсөж чадалгүй хувиараа ажиллах болсон гэнэ. Тэрээр 2014 онд охинтой болсон ч удалгүй эхнэрээсээ салж мөрийтэй тоглоом, архинд толгойгоо мэдүүлэх болжээ.

Д.Довчин уг хэргийн талаар “Би эмэгтэй хүнийг үзэн яддаг учраас ийм хэрэг хийсэн” хэмээн мэдүүлжээ. Түүний шүүх хурал өчигдөр болж бүх насаар нь хорих ялыг ноогдуулсан байна. Өчигдөр Германы ихэнхи мэдээллийн хэрэгслээр Монгол залуу Д.Довчингийн талаар мэдээлж байжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх