ШҮДНИЙ ДАРХЛААЖУУЛАЛТ буюу ЭРДЭСЖҮҮЛЭЛТ

Эрүүл мэнд Admin Галаа 2018 03 сар 09 1572

Энэ эмчилгээ нь байнгын ба сүүн шүдэнд хийгддэг эрдэс нөхөх, цоорлоос сэргийлэх, хэт мэдрэгшлийг бууруулах өнгөгүй түрхлэг юм.
     ~Таны шүд хэт мэдрэмтгий халуун, хүйтэн, чихэрлэг зүйлд сийгэж зовиуралдаг бол
      ~Шүдний цайруулалт хийлгэсний дараа
      ~Шүдний гажиг заслын аппарат (braces) зүүдэг бол
      ~Чихэрлэг хүнс, жүүс, хийжүүлсэн удаа ихээр хэрэглэдэг бол
      ~Та өөрийн болон хүүхдийнхээ шүдийг хамгаалж эрүүл хэвээр байлгахыг хүсвэл 



   Манай эмнэлэг дээр хийгдэж буй эрдэсжүүлэх эмчилгээ нь АНУ-ын Ultradent фирмийн фторт түрхлэг болох Enamelast юм. Энэ нь найрлагандаа 5000ppm буюу 5%-ын фтор агуулсан цагаан өнгөтэй шингэн бүтээгдэхүүн. Нэг удаа хэрэглэхэд зориулсан савалгаатай, бүх шүдэнд хүрэлцэхүйц хэмжээтэй байдаг.
    •Таны шүд дутагдсан фтор, эрдэсээ нөхөн авч, пааланг фторжуулж илүү бат бөх цооролд тэсвэртэй болж хамгаалагдана. 
    •Хүүхдийн шүдний зөөлөрсөн дентин, толбон цоорлыг зогсоох эсвэл явцыг удаашруулж эрдэсжүүлнэ.
    •Шүд цайруулах эмчилгээ, чулуу түүлгэсний дараах мэдрэгшлийг бууруулна
    •Буйл шамарч шүдний хүзүүвч ил гарснаас үүсэх зовиурыг багасгана


    Шүдний хэт мэдрэгшил болон сийрэгжилтийг эмчлэхэд хамгийн өндөр үр дүнтэй болох нь судалгаагаар батлагдсан. Тухайн хүний амны хөндийн эрүүл ахуйн байдал, шүдний хатуу эдийн эрдэс, фторын алдагдал, фторыг хэр хурдан шингээж авч байгаагаас хамаарч жилд 2-4 удаа түрхэгдэнэ.


"Цагаанзул” эмнэлгийн хаяг нь Улаанбаатар их дэлгүүрийн төв замын эсрэг талд “Голомт” банк бизнесийн зээлийн төлийн чанх зүүн талд. 
Харилцах утас нь 77775097, 99045097
Тус эмнэлэг нь Даваа-Ням гарагт 09:00-24:00цагийн хооронд ажиллаж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх