УТАА БАГАССАН Ч БОХИРДОЛ ХЭВЭЭР БАЙНА


Агаарын чанарын албанаас авсан агаарын чанарын индексийн мэдээллээр хотын ихэнх хэсэгт өнөө өглөө 08 цагийн байдлаар бага зэргийн бохирдолтой буюу хоёр дахин их бохирдолтой байна. 

Тухайлбал, Амгалан орчимд агаар “дунд зэргийн бохирдолтой” байгаа бол Телевиз, Нисэх, Баруун дөрвөн зам, 100 айл, Бөхийн өргөө, Баянхошуунд хүлцэх хэмжээнээс хоёр дахин их бохирдолтой байна. 

Харин Толгойт, Ургах наран, Монгол газрын орчны агаар  хэвийн үзүүлэлттэй байгаа юм. 

Агаарын чанарын индекс 101-250 байхад зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настангууд гадаа биеийн хүчний хүнд ажил хийх, тоглох хугацаагаа багасгах, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх