Ц.Нямдоржийн С.Анхбаярын гэрт нэгжлэг хийжээ


ТЕГ-ын дарга асан Б.Хурц мэдээлэл хийхдээ "Ц.Нямдорж С.Анхбаяраар дамжуулан  42 сая ам.долларын шахааг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт хийсэн" талаар мэдэгдэж байсан. Б.Хурцын мэдэгдлийн дараа  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "С.Анхбаяр бол манай багшийн хүүхэд" гэсэн тайлбар хэлснээр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой холбоотой хоёр Анхбаярын нэр олны чихэнд хоногшсон гэж хэлж болно. Тэгвэл өчигдөр орой Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад ажилладаг С.Анхбаярын гэрт АТГ-ын байцаагчид нэгжлэг явуулсан байна. Чухам ямар учраас түүний гэрт нэгжлэг хийсэн нь одоогоор тодорхойгүй байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

ИРГЭН 2018 03 сар 13

ЖЕНЗО ЭЛБЭГЭЭ ХОЁР ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ТӨРД АВСНЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ НЯМДОРЖИЙГ ДИЙЛЭХ НЭГ АРГА НЬ БАЙХАА ҮХЛЭЭ ҮХЛЭЭ ЭНЭ 2 АРАЙ ЮМАА