Б.Жаргалсайхан: Ш.Батхүү үхвэл олон хүн аврагдана...


Нийгэмд болж буй асуудалд өөрийн цахим хуудсаараа дамжуулан жинтэйхэн мэдэгдэл хийж, үзэл бодолоо илэрхийлчихдэг БНН-ын дарга ноён Б.Жаргалсайхан "Жаст"-ын Ш.Батхүүг баривчилсан асуудлаар ч мөн л дуугүй байж чадсангүй бололтой. Тэрбээр ийн нийтэлжээ.

"ЖАСТ"-ЫН Ш.БАТХҮҮГ ШОРОНД ҮХҮҮЛЖ БОЛОХГҮЙ...

50 тэрбум төгрөгийн авлигын асуудалд холбогдсон Газрын тосны дарга асан Амарсайханыг сахартай байхад мөрдөнд хийж байгаад нас баруулж байв. Амарсайхан нас бараад том гэмт этгээдүүд хэргээ түүнд үүрүүлээд эрлэг тийш явуулсан түүхтэй. Түүнтэй адилхан үйл явц "Жаст"-ын Батхүүд тохиолдох вий. Ш.Батхүү олон жилийн турш сахарын өвчтэй, эмчлүүлж явааг нь мэднэ.
Хэрвээ энэ хүн нас барвал Д.Сугар, Т.Очирхүү, Ч.Ганзориг нар сугараад үлдэнэ. С.Баяр, Г.Алтан, Ц.Нямдорж нарын холбоос ч бүдгэрч үгүй болох биз. Эрдэнэт үйлдвэр жинхэнэ утгаараа хятадуудын мэдэлд очино. Ш.Батхүүг шоронд хийх нь зөв. Гэхдээ нас баруулж болохгүй гэдгийг хууль хяналтынхан анхаарч байгаа биз. Энэ хүнийг үхчихвэл олон хүн аврагдаж, шударга ёс улам бүдгэрнэ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

irgen 2018 03 сар 13

Batxuug tcaash n xaruulaad jinxene gemt buleglel n ceber uldex operaci exelleedee