БНСУ-ыг зорих гэж буй иргэдийн анхааралд !!!


Korean Air-аар зорчин БНСУ-ыг зорьж буй Монгол иргэдийн бүхий л ачаа, барааг нэг бүрчлэн шалгаж буйг анхааруулж байна. Тодруулбал өнгөрсөн шөнө Korean Air-аар БНСУ-ыг зорьж очсон 150 гаруй монголчуудыг бүгдэд нь номер тараагаад гурван цаг гаруй оочерлуулж, бүх хүний чемоданыг нэгт нэгэнгүй шалгасан байна. Энэ нь шүлхий өвчин 10 гаруй аймагт гарсантай холбоотой ч байх магадлал өндөр гэнэ. Учир нь тус компанийн шалган нэвтрүүлэх цэгийн ажилчид Монгол Улсын иргэн бүрийн ачаа, барааг нэг бүрчлэн шалгаж, тэдний авч явсан борц, хиам, еэвэн зэргийг хураасан байна. Энэ тухай тус улсыг зорьсон зарим иргэд өөрийн цахим хуудсаараа дамжуулан удахгүй зорих иргэдэд анхааруулсан байна. Өмнөд Солонгосыг зорих монголчуудын жил ирэх тусам ихсэж буй. Магадгүй бас үүнтэй холбоотойгоо тус улсаас хараа хяналтаа чангатгаж байхыг үгүйсгэхгүй л юм даа.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх