ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД


09.00 цагт “Holiday Inn” зочид буудалд "Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого, үйл ажиллагаа" зөвлөлдөх уулзалт болно.

09.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн хэлэлцүүлэг болно.

09.00 цагт “Чингис” зочид буудалд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдах ажилтны зөвлөгөөн болно.

09.00 цагт ШУТИС-ийн “Урлаг” зааланд “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцах багш, судлаач, оюутнуудад батламж  гардуулна.

09.30 цагт Төрийн ордонд "Хүнсний баяжуулалт, эрх зүйн орчин" хэлэлцүүлэг болно.

10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана.

11.00 цагт П.Н.Шастины Нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлэгт нийт иргэдийг чихрийн шижин өвчнөөс сэргийлэх зорилго бүхий “Anti–Diabetes” төслийн нээлт болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн талаар мэдээлэл хийнэ.

11.20 цагт “Bluy Sky” зочид буудалд парламентад суудалгүй улс төрийн намууд шударга тогтолцоог хөгжүүлэх зорилго бүхий шинэ Дээд хуулийн төслийг ард түмнээр хэлэлцүүлэн батлуулахын төлөө хамтран ажиллах Тунхаг бичигт гарын үсэг зурна.

12.00 цагт СТӨ-нд “Батлан хамгаалахын хуулиудыг сурталчлах өдөрлөг” болно.

14.00 цагт Авто худалдааны цогцолборт тус газрын Захиргаа, маркетингийн албанаас авто худалдаа эрхлэгчидтэй нээлттэй уулзалт хийнэ.

14.00 цагт Офицеруудын ордонд Монгол Улсад “Хурандаа цол” бий болсны 82 жилийн ойн баярын арга хэмжээ болно.

18.00 цагт СЭЗИС-ийн “С” байранд “Бизнесийн үнэ цэнэ ба цаг хугацаа” уулзалт болно.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх