Б.Амархүүд зодуулсан залуу нь хөтлөгч Ц.Чойжилсүрэн байжээ


Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүү сар шинийн өмнө "Хүүхдийн 100"-гийн өмнөх талбайд хамт явсан хоёр залуугийн хамт нэг залууг зодож, биед нь гэмтэл учруулсан хэмээн манай сайт мэдээлж байсан билээ. Тэгвэл дуучин Б.Амархүүд зодуулсан залуу нь хөтлөгч Ц.Чойжилсүрэн байсан гэдгийг баттай эх сурвалж хэллээ. Уг нь хөтлөгч залуу саяхан дуучин Д.Отгонжаргалын "Санахын жаргал" тоглолтыг хөтлөн гаднаас нь харахад зодуулсан гэх ямар нэгэн шинж тэмдэг ажиглагдаагүй ч өөрийнх нь хэлж байгаагаар биеийн байдал нь тийм ч сайнгүй байгаа гэнэ.

Хэргийг сийрүүлбэлТус хэрэг 2018 оны 2-р сарын 09-10-нд шилжих шөнө үүрээр 04 цагийн үед Хүүхдийн 100-д байрлах нэгэн рестораны үүдэнд болжээ. Дуучин Б.Амархүү машинтайгаа ирээд бууж ирэнгүүтээ хохирогчийг шууд барьж аваад зодсон байна. Тэр үед хажуунаас нь Б.Амархүүтэй хамт явж байсан залуу бас цохиж авсан аж. Харин ойр хавьд нь байсан хүмүүс очиж салгасан бөгөөд хохирогч залуу зодуулсны улмаас толгой хагарснаас гадна зүүн мөрний доод талын булчин, шөрмөс урагдаж гэмтэн дурангийн хагалгаанд орох шаардлагатай болсон байна. Тухайн үед тэрбээр цагдаад дуудлага өгснөөр цагдаа нар ирж Б.Амархүүг хамт явсан хүнтэй нь авч явсан гэх бөгөөд Б.Амархүү “манай нам ялсан. Та нар намайг яаж ч чадахгүй" хэмээн томорсон гэнэ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

зочин 2018 03 сар 15

та нар одоо болио, гудамжинд 2 хүн зодолдсон ч улс төржүүлээд л ,дэндүү балиар