Монголчуудын дундаж цалин НЭГ САЯ төгрөг...


    

Үндэсний статистикийн хорооноос өчигдөр хөдөлмөрийн эрхлэгчдийн сарын дундаж цалинг танилцуулав. Дундаж цалинг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэн боловсруулдаг байна. Тус тайланд 2017 оны 4 дүгээр улиралд нийт 38.5 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 613.9 мянган ажиллагчид хамрагдсан байна. Шимтгэл төлж буй ААНБ өмнөх улирлаас 0.5 мянгаар, даатгуулагчид 7.7 мянгаар тус тус нэмэгджээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл:

Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.3 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 632.3 мянган төгрөг байна.

Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд:

1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 642.6 мянган төгрөг,

10-49 ажиллагчтайнх 822.2 мянган төгрөг,

50-99 ажиллагчтайнх 934.7 мянган төгрөг,

100-199 ажиллагчтайнх 1.0 сая төгрөг,

200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.5 сая төгрөг байна.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны 4 дүгээр улирлын байдлаар 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 96.0 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 83.0  мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт гарчээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2018 03 сар 14

Статистикт итгэх үү. хэн сая авч байна аа. солиор би лав 360 авдаг дундчуул голдуу 400-650 авдаг хэний тархийг хэний өмнөөс угаагаад байгаа нь сонин байна.