С.Баяр байцаагдаж байна


Сүүлийн жил шахам дуулиан шуугиан, хэл ам дагуулсан Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа элчин сайд, Ерөнхий сайд асан С.Баяр байцагдаж байна. Тодруулбал эх орондоо ирээд 20 шахам хонож буй тэрбээр гуравдугаар сарын 12-ны өдөр АТГ-т дуудагдаж арав гаруй цаг байцаалт өгсөн байна. Түүнийг АТГ-аас "Жаст" болон Оюутолгойн гэрээ, оффшор данстай холбоотой асуудлаар дуудаж байцаасан гэнэ. Монгол Улсын Засгийн газрын 2009 онд Оюутолгой компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй асуудлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээ хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн билээ. С.Баярыг арав гаруй цаг байцаасан хэдий ч байцаалт бүрэн дуусаагүй дахин АТГ-аас дуудах сурагтай.

Дашрамд дурдахад С.Баярыг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын элчин сайдаас нь эргүүлэн татах шийдвэрийг Засгийн газрын 2017 оны 12-р сарын 13-ны өдрийн худалдаанаас гаргасан ч тус шийдвэрийг УИХ-аар одоог хүртэл хэлэлцээгүй байгаа юм. Түүнийг Элчин сайдаар томилогдсоных нь дараа иргэдийн зүгээс оффшор бүсэд данстай гэх шүүмжлэл гаргаж, жагсаал цуглаан хийж, Элчин сайдаас чөлөөлөгдөхийг шаардсан юм. Үүний дараа буюу өнгөрсөн оны долдугаар сард Элчин сайд С.Баяр чөлөөлөгдөх хүсэлтээ Засгийн газарт ирүүлсэн байдаг.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

зочин 2018 03 сар 14

С.Баяр, Баярцогт, Сайханбалаг, Эби, Зоригт гээд ОТ гэрээг завхруулсан нөхдүүдийг сайн шалгаж шударга үнэнийг тогтоох цаг болсоон. Нийгэмд буруу үлгэр дуурайл үзүүлээд байсан юм.

Зочин 2018 03 сар 14

Н. Энхбаярыг С баяр,элбэгдорж энхболд нар нийлж замаасаа зайлуулж шоронд хийж байгаад Оюу толгойН ГЭРЭЭГ ХИЙЖ ТЭРБУМТАН. БОЛСОН ГЭНЭ. Улс орноосоо уравсан гэмт хэрэгтнүүд.

БАДРАХ. 2018 03 сар 14

Ганц байцаагчийг бол архаг хулгайч тархидах шиг болох биз. Давхар шилний цаанаас " аас доошгүй байцаагч хянаж байвал арай дээр биз. Мафийн толгойлогч шүү дээ.