Дахин хоёр хүний цогцос дулааны шугамаас олдлоо


Саяхан дулааны шугамын худгаас нэгэн эрэгтэй хүний цогцос олдсон гэх таагүйхэн мэдээ гарсан. Тэгвэл дахин хоёр ч хүний цогцос дулааны шугамын худгаас олдсон харамсалтай мэдээ байна. Тодруулбал өчигдөр буюу 2018 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд дулааны шугамын худагт 1 хүний цогцос байна гэсэн дуудлага ОБЕГ-т ирүүлснээр онцгой байдлын албан хаагчид удаж муудсан нэр, насыг тодорхойлох боломжгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. Түүнчлэн Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хороонд дулааны шугамын худагт 1 хүний цогцос байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 17:25 цагт ОБЕГ-т ирүүлснээр иргэн С /50 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх