Д.Сэржмядаг охины эрэн хайх ажлын хэсгийг татан буулгаж...


Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 3-р ангийн сурагч Дашдуламын Сэржмядаг нь 2017 оны 11-р сарын 02-ны өдөр хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй алга болсноос хойш таван сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд Д.Сэржмядаг охиныг харсан, үзсэн хүний сураг гарсангүй. 

Тэгвэл өнөөдөр охиныг алга болсоноос хойш эрэн хайх ажиллагааг явуулж буй ажлын хэсгийг татан буулгаж, шинэ ажлын баг томилон ажиллуулж эхэлжээ. ТЕГ, ОБЕГ, ЦЕГ-ын хамтарсан бүрэлдэхүүнтэй шинэ эрэн хайх баг эрлийн ажиллагааг Замын-Үүд суманд явуулж байна. Хамгийн сүүлд цагдаагийн байгууллагаас охины эцэг, эхийг Улаанбаатарт авчиран сэтгэлзүйн тест, шинжилгээ авч, охины цүнхэнд юу юу байсан тэр бүгдийг нарийн шинжилж, өмсөж гарсан хувцас гутал, цүнх өмд, эд зүйлстэй нь ижил төстэй зүйлсийг нь томоохон зах, худалдааны төвүүдээр явж хайсан юм. Гэвч одоогоор ямар ч сураг гараагүй байгаа аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх