Ц.Оюунбаатар: Эрхээ хамгаалан хамтран тэмцэхийг уриалж байна


Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбооны Ерөнхийлөгч Ц.Оюунбаатарын мэндчилгээ

Олон улсын хэрэглэгчдийн өдрийг тохиолдуулан Монголын нийт ард түмэн, 3,2 сая хэрэглэгч иргэдээ мэндчилгээ дэвшүүлж байна.Өнгөрсөн жилүүдэд Монголын хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж Монгол хүний эрх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлд томоохон ахиц гарсан билээ.Түүнчлэн , хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг олон улсын стандартын шаардлагын дагуу боловсруулж  УИХ-д өргөн бариад 2 жил хүлээгдэж байна. Монголын хэрэглэгчид хүний эрх, хэрэглэгчийн эрхийн мэдлэгээ дээшлүүлж, Хэрэглэгчийн боловсрол олгох зорилтын хүрээнд “2018 оны хэрэглэгчийн боловсрол дээшлүүлэх жил” болгон зарлаж байна. Хэрэглэгч та өөрөө эрхээ хамгаалан, бусдыгаа манлайлан тэмцэж байж амжилтанд хүрч хүний эрх хэрэглэгчийн эрх чинь хангагдана.Түүнээс биш төр эсвэл, хэн нэгэн дарга албан тушаалтанд найдах хэрэггүй. Нийслэл хотод хэрэгдэгчийн эрх хамгийн ихээр зөрчигдөж  хорт утаа аюулын түвшинд хүрч амьсгалын замын халдварт өвчин тархаж, авто замын түгжрээ,  захиргааны торгууль төлбөр, төрийн албаны хүнд суртал, авилга олон нийтийг бухимдуулж байна.

Монголын иргэд эрхээ хамгаалан хамтран тэмцэхийг уриалж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

иргэн 2018 03 сар 14

Энэ маш муу хун. Гаалийн бааьао, шийлэг нарыг яалаа да

иргэн 2018 03 сар 14

Энэ маш муу хун. Гаалийн бааьао, шийлэг нарыг яалаа да