Алтаар "бороо" оржээ

Дэлхий Admin Галаа 2018 03 сар 16 4988

Өчигдөр Якутск хотын нисэх буудлаас хөөрсөн ачааны онгоц агаарын урсгалд цохигдсоноос хаалганы хавтас нь нээгдэн, алт, алмаз, цагаан алт зэрэг үнэт металууд унасан байна. 

Гэрчийн хэлж байгаагаар 3 сарын 15-ны өдөр Якутск хотын онгоцны буудлаас хөөрөх гэж байсан АН-12 загварын тээврийн онгоцны ачааны хэсэг задарч 9 тн хэмжээтэй алт, алмаз, цагаан алт зэрэг үнэт металууд нислэгийн зурваст унажээ.

Одоогийн байдлаар тус онгоцны буудлыг цагдаа нар бүрэг хамгаалалтад авсан бөгөөд гаднаас хүн нэвтрүүлэхгүй байгаа аж.

Якутскийн онгоцны буудалд ирэхээсээ өмнө нь тус онгоцыг нисэхийн өмнөх үзлэгт оруулахад “бүх зүйл хэвийн” гэж дүгнэсэн ч ийнхүү гэмтэл гарчээ. Энэ хэргийн талаар одоогийн байдлаар албаныхан мэдэгдэл гаргаагүй байгаа юм.

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх