Улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш тэргүүтэй бөхчүүд барилдах эрхээ хоёр жилээр хасууллаа


Улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нар хориотой төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдож, барилдах эрхээ хоёр жилээр хасууллаа. Тодруулбал өчигдөр буюу 2018.03.20-ны өдөр МҮБХ хуралдаж, допингийн эсрэг дүрэм журам зөрчсөн бөхчүүдэд хариуцлага тооцох тухай хэлэлцэж, зарим бөхчүүдийн барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан байна. Допингийн эсрэг үндэсний төв 2017 оны 12-р сард болсон барилдааны үеэр нэр бүхий 31 бөхөөс допингийн шинжилгээ авч, БНСУ дахь итгэмжлэгдсэн лаборторид шинжлүүлсэн. Уг шинжилгээгээр улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нар хориотой төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон юм. Тиймээс “Үндэсний бөхийн барилдааны болон барилдааны бусад үед допингийн шинжилгээ хийлгэх, допингийн эсрэг дүрэм зөрчсөн бөхөд хариуцлага тооцох журам”-ын 4.1-д заасны дагуу Улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийтгэл оногдууллаа. Дээрх дөрвөн бөхөөс гадна допингийн эсрэг зөрчил гаргасан бас нэгэн бөхийн асуудал яригдаж байгаа. Тэгвэл тэр бөх нь хэн гэдэг нь тодорхойгүй байгаа бөгөөд B сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасан тул журмын дагуу түүний хариуг хүлээж байгаа юм. Харин харамсаотай нь улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нар улсын баяр наадам болон заал, танхимын барилдаанд хоёр жилийн хугацаанд барилдах эрхгүй болж байна. Гарьд, начин хоёрын хувьд бөх сонирхогчид төдийгүй Монголын ард түмний хайрлаж хүндэлж, дэмждэг бөхчүүд билээ. Гэвч тэднийг ирэх зуны наадмаар лав зүлэг ногоон дэвжээнээ харахгүй болж байна.

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх