Жүжигчин С.Нарансолонго залилан хийсэн үү...


Цахим систем хөгжихийн хэрээр түүнийг дагасан гэмт хэрэгүүд өсөх хандлагатай болж байна. Өнгөрсөн 2017 онд л гэхэд цахим орчинд худалдааны сайт нэрээр бусдыг залилсан 90 орчим гомдол ирсэн бол хүний нэрийг барьж мөнгө зээлсэн 20 орчим этгээдийг тогтоож шалгалт хийжээ.Сүүлийн үед хэн нэгний хаягаар нэвтэрч эсвэл олны танил, нэр нөлөө бүхий хүмүүсийн нэрийг ашиглан хуурамч хаяг нээж түүгээрээ хүмүүсийг залилах цахим гэмт хэрэгүүд цөөнгүй гарах болсон. Тухайлбал Дархан аварга Г.Өсөхбаяр, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, жүжигчин Б.Навчаа гэх  мэт цөөнгүй хүмүүсийн хүмүүсийн цахим хаягыг хакердаж таньдаг, мэддэг хүмүүсээс нь мөнгө авахыг завдсан хэрэг гарсан. Тэгвэл саяхан бас жүжигчин Г.Нарансолонгийн нэрээр хуурамч аккунт нээж хүмүүсээс мөнгө залилсан хэрэг гарчээ. Энэ тухай түүний нөхөр С.Тэмүүжин ийн анхааруулжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх