Зургадугаар сарын 1-нийг хүртэл морь уралдахгүй


Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар 2018 оны 6 сарын 1-н хүртэл хурдан морь уралдахгүй байх тогтоол гаргажээ. Тодруулбал Дорноговь аймгийн Баянтал суманд зохион байгуулагдсан "Дүнжингаравын хурд-2018" хаврын морин уралдааны соёолон насны морины уралдаан шөнө болж, 18 хүүхэд мориноос унаж, нэг хүүхэд бэртэн эмнэлэгт хүргэгдсэн билээ. Тиймээс 2018 оны зургадугаар сарын 1-нийг хүртэл бүх аймаг, суманд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон тогтоолыг Засгийн газар өнөөдөр гаргажээ. Хурдан морины уралдааныг зохион байгуулах, даатгалыг шинэчлэх ажлын хэсэг Шадар сайдын дэргэд ажиллаж байгаа юм байна. Мөн уг тогтоолд өнгөрсөн уралдааныг зохион байгуулж, хариуцлага алдсан бүх хүнд хариуцлага тооцохыг Шадар сайд Ө.Энхтүвшинд даалгажээ. Засгийн газрын энэхүү шийдвэрийг Монголын Морин сдорт уяачдын холбоо ч биелүүлж ажиллана гэдгээ мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх