Маврики Монголын хөл бөмбөгчид дахин талбайд таарна

Урлаг, Спорт Admin Галаа 2018 03 сар 28 1689

Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан Монголын шигшээ баг өчигдөр талбайдаа Африк тивийн Маврики улсын багтай тоглож, 0:2-оор хожигдлоо.

Европын лигүүдэд тоглодог, өндөр зэрэглэлийн хөлбөмбөгчдөөс бүрдсэн Маврикийн шигшээ багийн эсрэг хүчтэй өрсөлдөөн өрнүүлж, туршлага судалсан шигшээ багийнхан хоёр хоногийн дараа дахин албан бус нөхөрсөг тоглолт хийнэ гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.

Тоглолтын тухайд Монголын шигшээ үндсэн цаг эхэлснээс дөрвөн минутын дараа 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэх эрх авсан ч Маврикийн багийн хаалгач Жеан Луис хаасан юм.

Эсрэг багийн хаалгач торгуулийн цохилт хааснаас ердөө ганцхан минутын дараа Маврикийн багийн Жастин Жеан Стеве Жонатан 5’ тооны харьцааг нээлээ.

Удаах гоолыг 2 дугаартай хамгаалагч Аугистин Жеан Фабрайс 34 дэх минутад оруулснаар эхний хагас зочин багийн давамгайлалд өндөрлөв.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх