Монгол бүсгүй сая гаруй хүүхдийн амийг аварчээ


Эх орныхоо нэрийг хилийн чандад цуурайтуулж яваа олон мундаг залуус манайд бий. Саяхан л гэхэд НҮБ-ын зөвлөх, мэргэжилтэн Р.Жаргалмаа хэмээх Монгол бүсгүйн тухай “AsiaRussia” цахим хуудасд мэдээлсэн байна. Тодруулбал түүнийг сая гаруй хүүхдийн амь аварсан ачтан хэмээн бичжээ. Р.Жаргалмаа гэх 1995 онд ОХУ-ын Эрхүүгийн анагаахын их сургуулийг төгссөн юм байна. Харин хэдэн жилийн өмнөөс Афганистан, Бангладеш дахь НҮБ-ын зөвлөх, мэргэжилтэнээр ажиллаж эхэлсэнээс хойш хүүхдийг хамгаалах, хүн амыг эрүүлжүүлэх, орон нутгийн хүн амыг ундны цэвэр усаар хангах төслүүдийг хэрэгжүүлж, эдгээр орны хүүхэд, эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаа аж. Р.Жаргалмаа Афганистанд НҮБ-ын Хүүхдийн сангийн эхчүүд, хүүхдүүдийн хоол тэжээл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа сая гаруй хүүхдийг вакцинд хамруулж амийг нь аварсан байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх