Гал гарсан худалдааны төвийн эздийг баривчиллаа


ОХУ-ын Кемерово хотын "Өвлийн интоор" худалдааны төвд 2018 оны 3 сарын 25-нд үдээс хойш гал гарсны улмаас 64 хүн амиа алдаж, 40 гаруй хүн түлэгдэж бэртсэн харамсалтай үйлд явдал болоод байгаа билээ. Орос орон даяар Кемерово хотноо амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэн, гурван өдрийн гашуудал зарлаад буй. Ерөнхийлөгч В.Путин ч төв дээр ирсэн бөгөөд "Хариуцлагагүйн алдааны улмаас гал гарч, улмаар олон хүн амиа алдсан" хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл цагдаагийнхан "Өвлийн интоор" худалдааны төвийн эздийг баривчилсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. Цагдаагийнхан тус төвийн ерөнхий захирал, хамгаалалтын албаны дарга, ерөнхий менежер гэх өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. ОХУ-ын Мөрдөн байцаах хороо уг хэргийг шалгаж буй бөгөөд өнөөг хүртэл ямар шалтгааны улмаас худалдааны төвд гал гарсан нь тодорхойгүй байгаа юм. Гал дөрөвдүгээр давхарт байрлах хүүхдийн тоглоомын хэсгээс гарсан гэж гэрчүүд хэлж байгаа бөгөөд гал гарах үед тус төвийн иргэдэд сэрэмжлүүлэг өгөх дуут дохио дуугараагүйгээс гадна аврах гарцууд бүгд хаалттай байсан. Түүнчлэн кино театрын хаалга түгжээтэй байснаас бяцхан хүүхдүүд амь үрэгдсэн хэмээн олон хүмүүс ярьж байгаа аж. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

хар насаа 2018 04 сар 04

уучлаарай өөр сэдэв хятад луу баасаа гаргавал болох юм биш үү нүхэн жорлонгийн хэрэг одоо л хэрэг болон доо