Ээж болсон С.Цэрэнчимэд их спортдоо эргэн ирлээ


Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хошой медальт С.Цэрэнчимэд үрийн зулай үнэрлэн их спортоосоо түр завсарлага аваад байсан билээ. Тэгвэл ээж болоод таван сар болж буй С.Цэрэнчимэд гавьяат дэвжээнээ эргэн ирлээ. Тодруулбал тэрбээр Чөлөөт бөхийн 2018 оны оюутны УАШТ-д 62 кг-ын жинд зодоглож хүрэл медалийн эзэн боллоо.  Арван есөн насандаа Узбекстан улсын Ташкент хотноо болсон ДАШТ-ээс алтан медаль хүртэж Дэлхийн аварга болж байсан тэр л "сэргэлэн бор" охин ээж болж намба суусан ч, эрч хүч, бяр чадал нь хэвээрээ байдаг шүү.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх