“ИРЭЭДҮЙН МИСТЕР-2018” тэмцээнд 31 клубын 108 тамирчин өрсөлдөнө

Урлаг, Спорт Admin Галаа 2018 03 сар 30 1797

Залуучуудын чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах, бодибилдингийн спортоор хичээллэх залуучуудыг дэмжих, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо хамтран зохион байгуулж байгаа “Ирээдүйн мистер-2018” Улаанбаатар хотын аварга шалгаруулах 22 дахь удаагийн бодибилдинг фитнессийн тэмцээний техникийн зөвлөлгөөний хурал өчигдөр нийслэлийн Иргэний танхимд боллоо.  

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Тус тэмцээнд одоогоор  Улаанбаатар хотын 9 дүүрэг, Дорнод, Дундговь, Төв, Сэлэнгэ, Дархан, Баянхонгор зэрэг аймгуудын 31 клубын нийт 108 тамирчин оролцохоор бүртгүүлээд байна. “Ирээдүйн мистер” тэмцээнд олон улс, тив, дэлхийн болон улсын аварга шалгаруулах тэмцээнээс шагнал авч байгаагүй залуу тамирчдыг оролцуулдаг онцлогтой. Тэмцээн 10 ангилалтай. Жин тус бүрийн эхний таван байрт шалгарсан тамирчид финалын шалгаруулалтад оролцох эрхээ авах бөгөөд жингийн аваргын төлөө өрсөлдөх болно” гэв.

“Ирээдүйн мистер-2018” Улаанбаатар хотын аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээн энэ сарын 31-ний өдрийн бямба гаригт 15:00 цагаас Соёлын Төв Өргөөнд зохион байгуулагдах бөгөөд тасалбарыг СТӨ-ний кассаар худалдаалж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх