Олны танил халуухан ээжүүд..


Залуус заримдаа хөөрхөн ээжүүдэд сээтэн хаяхын тулд хүүгээр нь эсвэл охиноор нь үг дайж байхыг олонтаа сонссон бас харсан.  Хамгийн сонгодог трэнд үг бол “яасан хөөрхөн ээжтэй хүүхэд вэ”.  Хэдий наргиа болгож хэлдэг ч   “Наргианы 80 хувь нь ортой”  гэдэг шүү дээ. Үнэхээр ч бяцхан эрчүүдэд ээжээс нь өөр хөөрхөн нь үгүй. Тэгэхээр үзэсгэлэнт ээждээ  үүрдийн ханхүү нь болсон эдгээр хөвгүүд азтай байгаа биз. Нөгөөтэйгүүр ээждээ түшиг тулгуур болж, баяртай, жаргалтай, бороотой, салхитай гээд  аль ч цаг үед  хажууд нь байгаа тэд бол баатрууд.

Ээж хүү хоёр ийм адилхан байхаас яах билээ. МАК-ийн гүнж Н.Цэлмүүн хэдий хоёр дахь амьдралаа эхлүүлсэн ч хүүтэйгээ өнгөрөөх цаг хугацаагаа яаж мартах билээ. 

Жүжигчин Ч.Ундрал хүүтэйгээ 2018 онд их зүйл мөрөөдсөн гэнэ лээ шүү. Хүсэл мөрөөдөл нь биелж ээж хүү хоёр баяр жаргалаар дүүрэн байг.

Жүжигчин Ц.Алдармаагийн хөөрхөн хүү ээжийнхээ жинхэнэ түшиг тулгуур нь. Кино нээлтэд хүртэл ээждээ цэцэг бариад хэнээс ч илүүтэй баяр хүргэж яваа харагддаг тэр үнэхээр өхөөрдөм.

Дуучин Ч.Цэлмүүн сүр дуулиатайхан хуримаа хийж байсан цаг хугацаа саяхан мэт санагдавч хосууд хоёр тийш болоод нэлээд хугацаа өнгөрчээ. Тэрбээр өдгөө арлын оронд суралцаж байгаа ч өдөр бүр хүүтэйгээ холбогддог аж.

Ээж,  охин хоёр л ижил хувцасаар гоёдог гэж үү? Тэгвэл ээж,  хүү хоёр ч ийн гоёж болдог юм байна. Жүжигчин Н.Мөнхсоёлын хүү загварлаг байгаа биз

.

МУГТ Н.Төгсцогтын экс гэргий Д.Уранзаяагийн хайрын романс саяхан дэлгэгдэж хэсэг шуугисан. Гэхдээ яг үнэндээ түүний үүрдийн хайр бол энэ бяцхан ханхүү юм шүү дээ.

Бунжаа хүүг танихгүй, мэдэхгүй хүн бараг л байхгүй болов уу. Олны нүдэн дээр өсөж буй тэрбээр ээжийнхээ хамгийн супер, хайртай залуу нь.

Дэггүй Дээгий хаана ч явсан аальгүйтэж, хөөрхөн төрх, хөгжилтэй аашаараа олныг уярааж чаддаг. Харин түүнийг уйлуулж, уярааж, хайрлаж, хайрлуулж байдаг том эр бол түүний хүү Ананд.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2018 03 сар 30

Хамгийн ухаантай нь Цэлмүүн