Солонгос улсад эмчлүүлээд ирсэн иргэдэд үйлчлэх төв Нэгдүгээр эмнэлэг дээр ажиллаж байна

Эрүүл мэнд Admin Today 2018 03 сар 30 863

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг 2018 оны 1 дүгээр сарын 25-нд Олон улсын зайн оношлогоо цахим амбулаторийн эмчилгээний дараах хяналтын төвийг нээж, тус төв одоогоор туршилтын шатанд ажиллаж байгаа билээ.  “Эмчилгээний дараах хяналтын төв” нь БНСУ-д эмчилгээ хийлгэсэн Монгол Улсын иргэдэд эмчилгээний дараах хяналт, эмчилгээний үр дүнг сайжруулах, БНСУ дахь эмнэлэгтэй нь шууд харилцаа тогтоон зөвлөгөө тусламж хүргэх зорилготой иргэддээ чиглэсэн хөтөлбөр юм.

Энэхүү төвийн үйл ажиллагааны явцын талаарх уулзалт 2018 оны 03 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд БНСУ-ын Жежү арал дээрх Жежү Их сургуулийн эмнэлэгт болж байна. Хуралд УНТЭ эмнэлгийн ерөнхий захирал Д.Очирбат, Стратеги төлөвлөлт эрхэлсэн захирал Д.Далайжаргал тэргүүтэй холбогдох эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл 9 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Уулзалтын үеэр БНСУ-ын Самсунг эмнэлэг, Гэгээн Мари, Жежү Их Сургуулийн эмнэлэгүүдтэй танилцаж эмнэлгийн орчин үеийн чиг хандлага,соёл үйлчилгээ, байгууламж, тоног төхөөрөмжийн талаар туршлага судлан, санал солилцсон үр дүнтэй албан уулзалт болж байна.

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх