Бээжин хот элс, шороонд дарагдаад байна


Манай өмнөд хөрш Хятад улсын нийслэл Бээжин хот болон зарим хэсэг их хэмжээний элс, шороон шуурганд дарагдаад байна. Энэхүү шороон шуурга нь тус улсын Өвөр Монголын нутгаас эхэлж, Хятадын хойд нутгийн ихэнх хэсгийг бүрээд байгаа аж. Шороон шуурганы улмаас агаарын чанарын индекс хэвийн хэмжээнээс хол давж, нийслэл Бээжинд л гэхэд PM2,5 буюу нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ 310, РМ10 буюу бүдүүн ширхэгт тоосны хэмжээ 2000-д хүрээд байгаа юм байна. Өөрөөр хэлбэл энэхүү үзүүлэлтээр бол хүний амьсгалах эрхтэн, тогтолцоонд ноцтой аюул учруулж, амьсгалах аргагүй болж байгаа гэсэн үг аж.

Энэхүү элс, шороон шуурга нь жил болгоны энэ үед Бээжинг дайрч өнгөрдөг байна. Монголын говь цөлөөс ирж буй энэхүү шуургыг зогсоохын тулд Хятад улс говьтой хил залгадаг хэсгээрээ мод тарьж байгаа бөгөөд үүнийгээ “Ногоон хэрэм” хэмээн нэрлэжээ. Жил болгоны хаврын энэ улирал шороон шуурга өмнөд хөршийн иргэдийг түгшээдэг байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх