Галын улмаас Кемерово хотыг 21 жил удирдсан дарга огцров


ОХУ-ын Кемерово хотын "Өвлийн интоор" худалдааны төвд 2018 оны 3 сарын 25-нд үдээс хойш гал гарсны улмаас 64 хүн амиа алдаж, 40 гаруй хүн түлэгдэж бэртсэн харамсалтай үйлд явдал болоод байгаа билээ. Орос орон даяар Кемерово хотноо амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэн, гурван өдрийн гашуудал зарласан юм. Ерөнхийлөгч В.Путин төв талбайд ирэхдээ "Хариуцлагагүйн алдааны улмаас гал гарч, улмаар олон хүн амиа алдсан" хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн цагдаагийнхан тус төвийн ерөнхий захирал, хамгаалалтын албаны дарга, ерөнхий менежер гэх өндөр албан тушаалтнуудыг баривчлаад байгаа. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кемерово хотын Засаг даргыг хугацаанаас нь өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлөх захирамжид гарын үсэг зуржээ. Түүний оронд тус мужийн дэд дарга Сергей Цивилевийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Путины захирамж нь өчигдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлж байгаа аж. Өмнө нь Кемерово хотын Засаг дарга Тулеев хугацаанаас өмнө огцрох өргөдлөө Путинд өгч байсан бөгөөд огцрох шийдвэрийг өөрөө гаргасан гэв. Аман Тулеев Кемерово хотыг 1997 оноос хойш тасралтгүй 21 жилийн турш удирдаж ирсэн аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх