Цэцэрлэгийн багш нар БНСУ-ын Пусан хотод мэргэжил дээшлүүлэхээр боллоо


НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны санаачлага, БНСУ-ын Пусан хотын хөрөнгө оруулалтаар “Sister’s village” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн  104, 106, 110 дугаар цэцэрлэгүүдэд засварын ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний ээлжинд тус дүүргийн 104 дүгээр цэцэрлэгийн дээврийн засвар, ариун цэврийн өрөөний дотор заслын ажлыг хийж дуусган ашиглалтанд хүлээлгэн өгсөн байна.

Энэ үеэр Улаанбаатар хотод албан айлчлал хийж байгаа БНСУ-ын Пусан хотын орлогч  Park Jae-Min тус цэцэрлэгт хүрэлцэн ирж цэцэрлэгийн хүүхэд багачуудад гарын бэлэг гардуулж, 104, 106, 110 дугаар цэцэрлэгийн эрхлэгчдийг энэ оны 5 дугаар сард Пусан хотод мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулахаар боллоо.

Пусан хотын орлогч дарга Park Jae-Min тэргүүтэй БНСУ-аас Монгол улсад айлчилж буй зочид төлөөлөгчидөд  авъяаслаг багачууд  талархал илэрхийлж, урлагийн тоглолтоор бэлэг барилаа.

НИТХ төлөөлөгч, тэргүүлэгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулууны санаачилсан уг төслийг ажил хэрэг болгоход  Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар дэмжиж оролцсон байна.

104 цэцэрлэгийн хүүхэд багачуудын эцэг эхчүүд Пусан хотын орлогч дарга Park Jae-Min болон НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун нарт талархснаа  хэлж, хүүхэд багачуудыг ая тухай сурч хүмүүжих орчин нөхцлийг бүрдүүлж өгсөнд баяртай байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх