Ч.Сайханбилэгийг баривчилна


Сүүлийн үед манай хууль, шүүхийн байгууллагууд ихэд шуурхай ажиллаж, улстөрийн тогоог ёстой л бужигнуулах шиг болж буй.  “Жаст” компанийн захирал Ш.Батхүү тэргүүтэй хүмүүсийг баривчилж, Ерөнхий сайд асан С.Баяр, М.Энхсайхан нарыг байцаасан бол  өчигдөр Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Арвинсан нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар, Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбогдуулан баривчлаад байгаа. Харин азаар Ч.Сайханбилэг Денверт байгаа учраас баривчлагдаагүй юм. Тэгвэл  прокурорын байгууллагаас түүнд дуудах хуудас хүргүүлсэн байна. Түүнийг эх орондоо ирэхэд нь Оюутолгойн гэрээтэй холбогдуулан хуулийн байгууллага байцаалт авна хэмээн өнөөдөр  прокурорын байгууллагаас мэдэгдсэн. Гэвч түүнийг бараг л баривчлах болов уу, гэсэн таамгийг олон нийт дэвшүүлээд байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Чойнд буулаа 2018 04 сар 03

Сайханбилэг тэгээд араас нь ганзориг сугар очирхүү с баяр элбэгдорж, хурц, амарболд ,бадамжунай .эрдэнэбилэг гээд хүмүүс хөврөх нээ