Шинэ бөхийн холбоотой танилц...


Монголын Үндэсний Бөхийн Холбооны ээлжит 8-р ИХ ЭЕ-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн Анхдугаар хуралдаан өчигдөр буюу 2018 оны 04 сарын 04-ны өдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Хуралдаанд Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнээс 42 нь хүрэлцэн ирж оролцов. Хурлын эхэнд Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулах эсэх талаар хэлэлцүүлэг явуулсан бөгөөд үүний дараа МҮБХ-ны анхны тэргүүн, МУСГЗ Р.Нямдорж үг хэлж, шинэ тэргүүн дархан аварга Б.Бат-Эрдэнэд тамга тэмдгээ гардуулан өгсөн юм.

Тус хурлаар дараах асуудлуудыг 
1. Цэцдийн зөвлөлийн даргыг сонгож батлах,
2. МҮБХ-ны Дэд тэргүүнийг сонгож батлах,
3. МҮБХ-ны Тэргүүлэгчдийг чөлөөлөх, сонгож батлах... хэлэлцэн баталлаа.

МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн даргаар, Дархан аварга Г.Өсөхбаяр, 
МҮБХ-ны дэд тэргүүнээр улсын заан Ц.Магалжав, 
МҮБХ-ны гүйцэтгэх захирлаар улсын заан Б.Сайнбаяр нар сонгогдлоо.

Харин МҮБХ-ны ТЭРГҮҮЛЭГЧ гишүүдээр 
1. Д.Ганхуяг /улсын арслан/
2. Д.Азжаргал /улсын арслан/
3. Д.Рагчаа /улсын гарьд/
4. И.Доржсамбуу /улсын гарьд/
5.Г.Элбэг /улсын харцага/
6. Л.Бадарч /улсын харцага/
7.Т.Өсөх-Ирээдүй /улсын харцага/
8.Ш.Жаргалсайхан /улсын гарьд/
9. Б.Цогтбаатар /н.б.дарга, бөх судлаач/
10. Ц.Мягмарсүрэн /улсын заан/
11. Ц.Батнасан /бөх тайлбарлагч/
12. Б.Түмэнбаяр /бөхийн зүтгэлтэн/
13. Ё.Амарбаясгалан /гарын даа/ нар сонгогдлоо. Энэ 13 хүн дээр тэргүүн Б. Бат-Эрдэнэ, дэд тэргүүн Ц.Магалжав нар нэмэгдсэнээр 15 тэргүүлэгч бүрдэж байгаа юм. 
Ийнхүү МҮБХ удирдлагын шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр боллоо.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Бид нар 2018 04 сар 06

Сайн байна

bat 2018 04 сар 05

hulduu tolgoi baterdene,hunii buldug ruu tiiregch tailag Usuhbayr nar odoo yuv de,urdah ajlaa hiij chadagui bj chatsagnuud

zochin 2018 04 сар 05

zail

zochin 2018 04 сар 05

zail

zochin 2018 04 сар 05

zailaa