Төрийн албаныхан шинэ цагийн хуваариар ажиллана


Нийслэлийн засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын төр , захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай асуудлыг хэлэлцэж, дэмжсэн шийдвэр гаргажээ.

Хаврын бүтээн байгуулалтын ажил эхэлж буйтай холбогдуулан авто замын ачааллыг зохицуулах, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 4 дүгээр сарын 15-наас эхлэн 08.00, тарах цагийг 17.00 байхаар тогтоолоо. Одоо мөрдөгдөж буй захирамжаар нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хаагчид 08.30 -17.30 цагт ажилладаг. Энэ шийдвэр нийслэлийн төр захиргаа, дүүрэг, харьяа агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн 32 мянган албан хаагчдад хамааралтай. Харин нийслэлийн харьяаны сургууль, цэцэрлэгийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулаагүй юм байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Иргэн 2018 04 сар 06

Цэцэрлэгт хүүхдээ хүргэдэг ээж аав ажлаасаа хоцорсоор л байх юм. Судалж байгаад эмнэлэг сургууль, цэцэрлэг, төр, хувийн хэвшлийн албан хаагч, ажиллагсдын ажиллах хуваарийг оновчтой шийдвэрлэх арга хэмжээ аваач.

зочин 2018 04 сар 05

Төрийн албаар үйлчлүүлэхийн тулд бүр өглөө 6-7-д гарч очих нь дээ. Тэгээд өглөө эрт ирсэн, өдрийн цайны өмнөх 30, өдрийн цайны дараах 30, ажил тарахын өмнөх 30 минутан дахь "ойрхон байгаа, одоо орж ирнэ" гэдэг үгийг арилгах юмсан.