Цасан шуурганд боогдсон 100 гаруй хүний амь насыг аварчээ


Өчигдөр оройны хүчтэй цасан шуурганы улмаас олон тооны машин цасанд сууж, үзэгдэх орчин нь хязгаарлагдмал болж, цасанд боогдлоо гэсэн дуудлага шөнийн 01:30 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Баруунтүрүү 361 дүгээр гармын тэнд Дархан, Эрдэнэт рүү гарсан автомашинууд мөн хот руу орж ирж байгаа машинууд үзэгдэх орчин хязгаарлагдсан үед цасанд боогдсон байна. Дээрх дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, 42 автомашин, 100 гаруй иргэний амь насыг авран хамгаалсан байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх