Өнөөдөр болох үйл явдлууд


09.00

  • Дэлхийн хамгийн ховор хөхтөн амьтан болох мазаалайн хөшөөний нээлт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д болно. Утас:99187051
  • НҮБ-ын байранд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос “Олон нийтийн суралцахуйн төв” семинар зохион байгуулна.
  • "Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2018" “Blue Sky” зочид буудалд болно.

09.30 

  • Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Гэр бүлийн хүчирхийллийн цахим мэдээллийн нэгдсэн сан”-гийн нээлт болно.
  • Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно.

10.00

  • “Туушин” зочид буудалд “Баялгийн засаглал” чуулган болно.
  • УИХ-ын чуулган хуралдана.
  • Төрийн ордны “Их жанжин Д.Сүхбаатар” танхимд Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газар, Туркийн Шилжилт хөдөлгөөний газрын удирдлагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

11.00

  • Монголын үндэсний бөхийн холбоонд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хуульчид болон бөхчүүдийн төлөөлөл Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
  • Нийслэлийн Татварын газарт компьютер тоног төхөөрөмж гардуулна.

11.30

  • Блю скай зочид буудлын Даймонд танхимд Дэлхийн эрүүл мэндийн өдөр-2018 арга хэмжээ болно.
  • “Зорчигч тээврийн нэгтгэл”-ээс цаг үеийн асуудлаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
  • Энэ жил ДЭМБ-аас Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт" уриаг дэвшүүлсэн. Баянзүрх дүүргийн ЕБС-уудын сурагчдын дунд болдог сагсан бөмбөгийн лигийн тэмцээний нээлт Спортын төв ордонд болно.

12.00

  • Гэрэл зургийн сурвалжлагч Б.Рэнцэндоржийн “Монгол 40 хэм” үзэсгэлэнгийн нээлт “Улаан гэр” галерейд болно.
  • УДЭТ-т "Гэгээн Муза" олон улсын театрын наадмын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
  • "Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бие даан амьдрах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий хувийн туслах болон зөвлөлдөх үйлчилгээг хөгжүүлэх төлөөллийн байгууллагуудын оролцоо" уулзалт "Holiday Inn" зочид буудалд болно.


12.30 Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос сувилагч нар ажил хаялт зарлах талаар мэдээллийг МҮЭСТО-нд хийнэ.

13.00 Авто замын салбарын хаврын ажил эхэлж байгаатай холбогдуулан ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ 2018-2019 онд хийгдэх салбарын бүтээн байгуулалтын талаар танилцуулж, замын компанийханд үүрэг чиглэл өгнө. Салбарын удирдлагууд болон бүтээн байгуулалтыг гардан хийх гадны хөрөнгө оруулалттай болон додоодын компаний удирдлагууд оролцоно. 

14.00 МҮХАҮТ-д “Барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны танилцуулах уулзалт” болно.

15.00 “Blue Sky” зочид буудалд Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадад өндөр хурдны интернeт, цахим хуудас болон компьютер, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслол болно.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх