Үнэгүй газар өмчлөх хугацааг сунгах эсэхийг удахгүй шийднэ


Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа ирэх сарын 1-ний өдөр дуусч байгаа билээ. Нийслэлийн Газрын албанаас дээрх хуулийн хугацааг сунгах хүсэлтээ Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт /ГЗБГЗЗГ/ хүргүүлсэн бөгөөд хаврын чуулганаар хэлэлцэхээр хүлээгдэж байгаа юм байна.
 
ГЗБГЗЗГ-аас нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн ажил 14, улсын хэмжээнд 13 хувьтай байгааг харгалзаж Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй газар өмчлүүлэх хуулийн заалтыг хугацаагүй болгох тухай хуулийн үзэл баримтлал, нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулан Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээд байгаа юм. Тиймээс иргэд ирэх сарын 1-нээс газрыг үнээр худалдаж авна гэсэн ташаа мэдээлэлд автан хугацаанд шахагдан дүүргүүдийн Газрын албанд очиж цаг заваа гарздах, ачаалал үүсгэх шаардлагагүй юм. Дээрх хуулийг 3 удаа сунгасан бөгөөд цаашид хугацаагүй болгохоор хуулийн төсөл боловсруулаад байна.
 
Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацааг сунгах эсвэл хугацаагүй болгох эсэх нь хаврын чуулганаар тодорхой болох юм. 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Иргэн 2018 04 сар 07

Газрын гэрчилгээтэй

Иргэн 2018 04 сар 07

Хувьчилж ав гэх юм авья гэхээр 15000000 саяаар ав гэнэ юу гэсэн үг вэ байцаагч нартаа хэлээчээ 100 модны зусалан хариуцсан байцаагч ямар учиртай юм бэ шат шатандаа хүнд суртал авилга хээл хахуульд идэгдэж ард түмнийг хохироож бна мөнгө төлж авахгүй бол зарна гэж бна бид олон жил эзэмшиж байгаа газры

hb 2018 04 сар 06

0.5.0.7 ga gazariig irgedde huviarlah sanaag yamar humuus,ali nam ehelj sanaachilj heregjuulsen yum bol medeh yumsan,uchir ni iim algiin chinee gazartai hunees gazraa yaaj ashigtai ashiglah ve gesen olon sanaa sanaachilga yavch turuhgui gants baishin bariad l unuu gazar ni duusdag ,harin 1.0 ga gaza