Суганы эвгүй үнэрээс салах хялбар арга


Зуны халуун өдрүүдэд болон халууцсан үед бидний биеээс хөлс ихээр ялгардаг. Харин тэр үед арга хэмжээ авч чадахгүй бол эвгүй байдалд орох нь бий.

Дезодорант болгон хөлс арилгаж, эвгүй үнэрийг дарж чадахгүй. Харин гар дор бэлэн байдаг энгийн зүйлсээр эвгүй байдлаас гарах боломжтой.

Хөлснөөс хэрхэн салах вэ?

Орц:

  • 1 литр ус
  • 30 г алтан товч цэцэг
  • 1 ц.х хүнсний сод

Бэлдэх арга:

1. Усаа буцалгана.

2. Усандаа хуурай эсвэл шинэ цэцгээ хийнэ

3. Усаа галаас авч хөргөнө.

4. Цэцгээ хандлаад содоо нэмнэ.

5. Өдөрт 2 удаа сугаа арчина.

Хандыг хөргөгчинд нэг долоо хоног хадгална. Энгийн хэдий ч маш их үр дүнтэй арга тул та туршаад үзээрэй.

Одоо суганы хөлснөөс болж таны нүүр улайхгүй. Ариун цэврийн уг арчилгаа нь таны цэвэр цэмцгэр байдлыг хадгална.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх