Энэ өдөр түүхэнд...

Дэлхий Admin Галаа 2018 04 сар 07 1634

Дэлхийн эрүүл мэндийн өдөр

Жил бүрийн дөрөвдүээр сарын 7-нд Дэлхийн эрүүл мэндийн өдрийг (World Health Day) 1948 онд байгуулагдсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (World Health Organization, WHO) тэмдэглэдэг. Тус байгууллага байгуулагдсан цагаас хойш дэлхийн 200 орчим улс орон гишүүн нь болжээ. Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэх уламжлал 1950 оноос хойш тогтоод байгаа билээ. Уг өдрийг тэмдэглэх зорилго нь хүмүүст эрүүл энх байх нь амьдралд нь хэрэгтэй мөн дэлхийн хүн амын эрүүл мэндийг улам сайжруулахын тулд юу хийх ёстойг ойлгуулахад оршино. ДЭМБ жил бүр даяарчлалын эрүүл мэндтэй холбоотой асуудалд энэ өдрийг зориулдаг ба өнгөрсөн жилийн сэдэв нь онцгой тохиолдолд хэлмэгдсэн хүмүүст тусламж үзүүлэх эмнэлэгийн ажилтнуудын бэлэн байдал ба эрүүлийг хамгаалах байгууллагын аюулгүй байдал болсон юм. 
Үйл явдал
451-Хүннү гүрний хаан Аттила Галлын Метц тосгонд халдан довтлов.
1141-Английн хаан ширээнд хатан хаан Матильда суув. Ингэснээр тус улсын хамгийн анхны хатан хаан болсон юм.
1521-Португалийн нэрт аялагч Фердинанд Магеллан Филиппиний Чебу буюу Сүбү арлад хүрчээ.
1724-Суут хөгжмийн зохиолч Йоханн Себастиан Бахын "Гэгээн Жон Пассион" дуурь Лайпциг хотын Гэгээн Николайн сүмд анх тоглогдлоо.
1789-Оттоманы эзэнт гүрэн болон Исламын Халифаар III Селим тодров.

Жон Уолкер зохиосон шүдэнзээ худалдаалж эхлэв

ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ӨНӨӨДӨР: 2018 оны дөрөвдүгээр сарын 7

Английн эм найруулагч Жон Уокер өмгөөлөгч Никсонд анхны шүдэнзийг заржээ. Хайрцаг шүдэнзийг эхлээд харахад маш энгийн. Эхлээд л хуурай мөчир шүдэнзний “өвөг” байсан нь ойлгомжтой. Түүгээр л эртний хүмүүс галаа асаадаг байсан биз. Дараа нь байгалийн минералууд гарч ирээд тэднээс оч үсэргэн гал гаргадаг байсан болов уу. Ингээд манай эриний 570 онд  үрдэг модондоо хүхэр түрхэхийг хятадууд санаачилсан гэх. Шүдэнз төрөхөд Гамбург хотын чөлөөний цэрэг Хенниг Брандын 1669 онд нээсэн цагаан фосфор их тус болов.  Тэрээр алт гаргаж авахаар нэртэй алхимичдын бүтээлүүдийг судлан оролдож байгаад харанхуйд гэрэлтдэг цагаан бодис бий болгожээ. Бранд түүнийг “фосфор” гэж нэрлэсэн нь грекээс “гэрэлтүүлэгч” гэсэн утгаар бууна. 
Ангдийн эм найруулагч өөрийн бүтээлээ бас л санамсаргүй нээсэн юм. Эм найруулагч байсан болохоор тэр химийн бодисуудаа савхаар холино. Ингээд 1826 онд тэр савхных нь үзүүрт нэгэн дусал хатаад үлдсэн байв. Тэр хогийг нь цэвэрлэхээр шаланд зуртал гал гарчээ. Тэгээд л элдэв туршилт хийж эхэлсэн гэдэг. Уокер 1827 онд анхны арилжааны гэрээгээ хийгээд Никсон гэх өмгөөлөгчид анхны шүдэнзээ заржээ.Өөрийн нээлтээ хүн бүрт гайхуулж байсан Уокер бүтээлээ патентлуулсангүй нь алдаа болсон байна. Харин түүнийг гайхуулж явахад харсан Самьюэл Жонс гэх залуу тэр бүтээлийнх нь зах зээлийн үнийг олж харжээ. Тэр залуу шүдэнзээ “люциферчик” гэж нэрлээд тонноор нь худалдах болсон байна. Анхны люциферүүд нь зурахад оч ихээр үсэргэж, муухай үнэр гаргадаг байсан гэнэ. 
Венийн химич Шретер шүдэнзийнг “аюулгүй” болгосон нээлтийг 1847 онд хийлээ. Хоргүй байсан “улаан” фосфорыг Шретер гарган авчээ. Дараагийн жилд нь шүдэнзний толгойд хүхэр, бертолын давс, маргенц ба цувууны хольц нэмэгдсэн аж. Шинэ бүтээл люциферүүдийг аажмаар шахан үгүй болгожээ. 
1910 онд Америкийн Diamond Match компани эрүүл мэндэд аюулгүй шүдэнзийн анхны патентыг авав. Энэ нээлт их чухал байсныг АНУ-ын Ерөнхийлөгч Уильям Тафт патентлагч нарт хандан тэднийг патентын эрхээсээ татгалзахыг гуйсан байна. Компани түүнийг зөвшөөрч 1911  оны нэгдүгээр сарын 28-нд өөрийн бүтээлийн эрхээс татгалзлаа. Тэр өдрөөс хойш шүдэнз бараг бүх хүнийх болсон юм. XIX  зуунаас шдэнзний мод, төмөр анхны хайрцагуудаас эхлээд  хайрцагуудад этикеткийг  нааж эхэлснээс хойш түүнийг цуглуулагч нарын филумени гэх салбар үүсчээ. 
1829-Хожмын үеийн гэгээнтнүүдийн хөдөлгөөнийг үндэслэгч Жозеф Смит "Мормоны номлол"-ыг бичиж дуусгажээ.
1868-Канадын үндсэн хууль болон улстөрийн системийг үндэслэсэн Томас Д'Арчи Макги босогчдын гарт амиа алдав.
1927-Дэлхийд анх удаа алсын зайнд телевизийн нэвтрүүлэг цацав. Тухайн үед Вашингтон хотод үйл ажиллагаанд оролцож байгаа Худалдааны сайд Херберт Хуберийн дүрсийг Нью-Йорк хот руу дамжуулжээ.
1933-Хуурай хуульд нэмэлт өөрчлөлт орж 3.2 хувиас дээш спиртийн агууламжтай бүтээгдэхүүнийг хориглохоор болов. Гэвч энэ хууль найман сарын дараа хүчингүй болсон юм.
1945-Югославын партизанууд эх орноо чөлөөлжээ.
1946-Сири улс Францын дарлалаас чөлөөлөгдөж тусгаар улс болов.
1948-НҮБ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг байгуулах шийдвэр гаргажээ.
2001-Ангараг гарагыг судлах зорилготой "Одиссей" хөлөг хөөрчээ.
2003-АНУ-ын цэргүүд Багдадыг эзлэв. Үүнээс яг хоёр жилийн дараа Саддам Хуссейны засаглал нуран унажээ.
2017-Шведын нийслэл Стокгольм хотод нэгэн этгээд ачааны машинаар хүмүүсийг дайрч таван хүн амиа алдаж, 15 хүн гэмтжээ.

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх