Ж.Мөнхбат аварга бурхны оронд заларчээ...


Дархан аварга Ж.Мөнхбат 76 насандаа бурхны оронд заларчээ. Тэрбээр 1941 оны 6 сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд төржээ. 

Монгол улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн дархан аварга, олимпын мөнгөн медальт. Ж.Мөнхбат үндэсний их баяр наадамд 6 удаа (1963-1967, 1974) түрүүлсэн энэ цагийн харьшгүй хүчтэн билээ. 

Гүндүүгүй, элдэв маяггүй зан нь Мөеө аваргын тодотгол мэт. Бодож санаснаа хэнээс ч айлгүй хэлчихдэг тэрбээр нэгэн цагт Монголын чөлөөт хийгээд үндэсний бөхийн ертөнцийг уран хурц барилдаанаараа чимж явсан эх орон, ижий аавын бахархалт хүү бурханы оронд заларлаа.

Талийгаачийн хөдөлмөрч хичээнгүй, тууштай зарчимч эрхэм нандин зан чанар, эгэл даруу гэгээн дүр хамт олон, түүний олон шавь бид бүхний сэтгэл зүрхэнд үеийн үед мөнхрөн үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай...

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

ww 2018 04 сар 10

um amgalan boltugai