Том оврын шилмүүст моддыг угаах, хаврын цэнэг усалгааны ажил эхэллээ


Том оврын шилмүүст модны хаврын цэнэг усалгааг энэ сарын 1-нээс  эхлүүлээд байгаа бөгөөд мэргэжлийн 8 байгууллага хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу гүйцэтгэж байна. Хотын төвийн гудамжуудын  модонд хэлбэржүүлэлт, залуужуулах огтлол болон шохойдох ажил хийгдэж байгаа бөгөөд нийт 1100 модыг шохойдож, 710 модонд хэлбэржүүлэлт хийгээд байна. Хаврын цэнэг усалгаа энэ сарын 15-нд дуусч хөрсний чийгшлээс хамаарсан байнгын усалгаа хуваарийн дагуу тогтмол үргэлжлэх юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас  2016, 2017 онуудад  хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтралыг сайжруулах зорилгоор 4083 ш том оврын шилмүүст модыг шилжүүлэн тарьсан бөгөөд арчилгааг агротехнологийн дагуу хийснээр 99.6 хувийн ургалттай байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх