С.Баярыг бас баривчилжээ


Сүүлийн жил шахам дуулиан шуугиан, хэл ам дагуулсан Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа элчин сайд, Ерөнхий сайд асан С.Баярыг өчигдөр орой буюу 2018 оны 04 сарын 10-ны өдрийн 20:50 цагт ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Түүнийг өнгөрсөн гуравдугаар сарын 12-ны өдөр АТГ-аас дуудагдаж арав гаруй цаг байцаасан юм. Түүнчлэн түүнтэй хамт мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг баривчилсан байна. С.Баярыг Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбон шалгаж байгаа бол,Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбон шалгаж байгаа билээ. Одоогоор тэднийг ямар хугацаагаар саатуулах нь тодорхойгүй байгаа юм. Ийн АТГ-аас Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч эрхэмийг хориод байна. 

Дашрамд дурдахад С.Баярыг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын элчин сайдаас нь эргүүлэн татах шийдвэрийг Засгийн газрын 2017 оны 12-р сарын 13-ны өдрийн худалдаанаас гаргасан ч тус шийдвэрийг УИХ-аар одоог хүртэл хэлэлцээгүй байгаа юм. Элчин сайдаар томилогдсоных нь дараа иргэдийн зүгээс оффшор бүсэд данстай гэх шүүмжлэл гаргаж, жагсаал цуглаан хийж, Элчин сайдаас чөлөөлөгдөхийг шаардсан юм. Үүний дараа буюу өнгөрсөн оны долдугаар сард Элчин сайд С.Баяр чөлөөлөгдөх хүсэлтээ Засгийн газарт ирүүлсэн байдаг. 

 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

ebi 2018 04 сар 12

elbegdorj haaguur yvaad baina irj zutangaa id

ЗОЧИН 2018 04 сар 11

ОДОО ЗӨВ ХӨДӨЛЖ БАЙНА , ЗА ЦАГДАА ШҮҮХ БАЙГУУЛЛАГУУД ЗӨВХӨН ҮНЭНИЙ ТАЛД ШИЙДДЭГ ЮМ ШҮҮ , ҮНЭНИЙ АРД АРД ТҮМЭН БИЙ

Зочин 2018 04 сар 11

ЗУУНЫ МАНЛАЙ ЛУЙВАРЧИН, АЛУУРЧИН, ХЯТАДЫН ЗУЛБАГАС, ХУЛГАЙЧ, ШУДАРГА ЦАРАЙЛСАН ЭЛБЭГДОРЖИЙН БОЛОН ТҮҮНИЙ ХАМТРАГЧ НАРЫН ЛУЙВАР ХЭЗЭЭ Ч ДУУСАХГҮЙ, ҮРГЭЛЖЛЭХ НЬ ОЙЛГОМЖТОЙ БАЙНА. ГАДНЫ ХҮН ЭНЭ ЛУЙВАРЧНЫ МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ ЯАЖ СҮЙРҮҮЛЖ, СҮЙТГЭСНИЙГ, ҮҮНИЙГЭЭ АШИГЛАЖ ХУЛГАЙ, ЛУЙВАРЫГ Х