Бөхийн өргөөнд хүн нас барсан хэрэг гарчээ


Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Мишээл экспо, Монгол бөхий өргөө зэрэг газарт олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, урлаг соёлын тоглолт зохион байгуулахыг хориглоод байгаа билээ. Тэгвэл өчигдөр Бөхийн өргөөнд тоглолт үзэж байсан иргэн нас барсан харамсалтай үйл явдал гарчээ. Тодруулбал өчигдөр Монгол бөхийн өргөөнд болсон "Дуулах цэнгүүн" тоглолтын үеэр 66 настай Н гэгч эмэгтэй нас барсан байна. Цагдаагийн байгууллагад өчигдөр оройн 20.00 цагийн орчим энэ дуудлага ирсэн аж. Тус хэрийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна. 

 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх