Дүүргийн Онцгой комисс хуралдав


Хаврын хуурайшилтын улирал эхэлж буйтай холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой комисс ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх асуудлаар хуралдлаа. Хуралдаанд дүүргийн Дэд бүтэц хот төлөвлөлт хариуцсан-Засаг даргын орлогч Т.Батцогт, ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин, Онцгой байдлын хэлтсийн дарга В.Батсайхан болон дүүргийн Онцгой комиссын гишүүд оролцож санал солилцлоо.

Тухайлбал дүүргийн хэмжээнд 2016 онд 8 удаа ой хээрийн түймэр гарсан бол 2017 онд 4 газар ой хээрийн түймэр гарсан байдаг. Иймд энэ онд ой хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, цаашид авах арга хэмжээ болон, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг боловсруулан ажилласан юм.

Мөн энэ үеэр Дүүргийн Онцгой комиссын даргын гаргасан Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах Албан даалгаврыг гишүүдэд танилцуулсан юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх