Манай хороо-Миний гудамж аяны Нийслэлийн ажлын хэсэг Баянзүрх дүүрэгт ажиллав


Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд хэрэгжиж буй Манай хороо-Миний гудамж аяны Нийслэлийн ажлын хэсэг Баянзүрх дүүрэгт ажиллаж аяны хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын төлөвлөгөөтэй танилцаж, арга зүйн зөвлөмж, мэдээлэл өглөө. Энэхүү аяныг ‘’Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил’’ болгон зарласантай холбогдуулан зохион байгуулж байгаа бөгөөд гол зорилго нь тохижилт, ногоон байгууламж, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах мөн хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм.

Ажлыг хэсэг дүүргийн 2,4,26,27 дугаар хороодоор орж аяны үйл явц, хэрэгжилттэй танилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гарган, заавар, зөвлөгөөг өгч ажиллалаа. Аяны хүрээнд Нийслэлээс сар бүр төлөвлөгөөт шалгалтыг хийх бөгөөд уг аян 10 дугаар сар хүртэл үргэлжлэх юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх