Завханд их хэмжээний цас орж замыг хаалаа


Завхан аймагт их хэмжээний цас орж, Загастайн, Ганцын даваа хаагджээ. Тиймээс тус аймгийн Засаг дарга Д.Батсайхан захирамж гаргаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа.  Энэ сарын 12-ны 11:00 цагаас 13-ны 11:00 цаг хүртэл хот хооронд болон орон нутгийн зорчигч тээвэрлэлтийг түр хугацаагаар хязгаарласан байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх