Их сургуулиуд нь үнэгүй орнууд

Боловсрол Admin Галаа 2018 04 сар 13 1350

Хүн бүр “хэрэв боломжтой” бол дэлхийн өнцөг булан бүрт аялж, сурч боловсрол эзэмшиж болно. Учир нь, дэлхийн зарим улс орнуудад их дээд сургууль, коллеж нь сургалтын төлбөргүй байдаг билээ. Ялангуяа Европын ихэнх улс орнууд ийм тогтолцоотой. Өөрөөр хэлбэл, улсаас нь их дээд сургуулийнхаа урсгал зардлыг дааж, коллежийн зэрэг авах гэж байгаа бүх оюутнуудад зориулсан төлбөрийг төлдөг. Энэ нь “бие биенээ дэмжих” соёлыг бий болгодог гэж Европчууд үздэг аж. Ингээд их дээд сургууль, коллеж нь 100 хувь нээлттэй улс орнуудыг танилцуулъя.

1.Дани улс

Дани улс бол их дээд сургуулийн хөтөлбөр үнэ төлбөргүй улсын нэг юм. Тиймээс та дэлхийд ранкаараа дээгүүрт багтдаг дараах нээлттэй сургуулиудад элсэн суралцах, мөн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой. Тус улсын 500 гаруй их дээд сургуулийн сургалтын хөтөлбөр нь англи хэл дээр явагддаг.

Бакалаврын сургалтын хугацаа: 3-4 жил
Магистрын сургалтын хугацаа: 2 жил
Докторын сургалтын хугацаа: 3 жил

2.Эстони улс

Балтийн тэнгисийн эрэгт оршдог энэ улс зүүн талаараа Оростой, урд талаар Латвитай хиллэдэг. Албан ёсны хэл нь эстони боловч иргэд нь англи хэлээр төвөггүй ярьж чаддаг. Далай тэнгисийн улс учраас цаг агаарын хувьд сэрүүвтэр байдаг аж. Тус улсын хувьд дунд сургуулийн боловсролын үзүүлэлт Европт нэгдүгээрт, дэлхийн Сингапур, Японы дараа буюу гуравт ордог байна.

3.Финланд

Финланд улс нь их дээд сургууль, коллежийн систем хамгийн чөлөөт тогтолцоотой улс орнуудын нэг юм. Тус улсын хувьд 10 гаруй жилийн өмнө Европын хамгийн хоцрогдсон улс байсан билээ. Гэвч Засгийн газраас боловсролын системдээ эрс шинэчлэлт хийснээр хөгжих үндсээ тавьсан байдаг. Одоо тус улсын ЕБС-ын сурагчид дэлхийн хамгийн сайн сурлагатай сурагчид юм.

4.Норвеги

Дэлхийн хамгийн аз жаргалтай улс гэгддэг Норвеги боловсролын үзүүлэлтээрээ ч дэлхийд тэргүүлдэг. Тус улсын ЕБС-ийн болон ихэнх их, дээд сургуулиуд үнэ төлбөргүй. Илүү сайн боловсрол эзэмшихийг хүсвэл бага хүүтэй зээл аваад сурч болдог. Өөрөөр хэлбэл, хүн бүр хүсвэл дээд боловсролтой болж чадна.

5.Словак

Словак улсын төрийн болон улсын их сургуулиудын сургалт нь Словакчууд болон Европы холбооны оршин суугчдад үнэ төлбөргүй байдаг. Бусад орны оюутнууд нэг хичээлийн жилд 2500 ам.доллараас 6,500 ам.доллар төлнө. Гэхдээ Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж болно.

6. Словени

Европ дахь Нордикийн орнууд гадаадад суралцах хүсэлтэй олон улсын оюутнуудын жагсаалтад тэргүүлж байгаа нь үнэ төлбөргүй сургалтын хөтөлбөртэй холбоотой юм. Мөн одон орон судлал, их дээд сургуулиудын судалгаа, практик сургалтаараа дэлхийд тэргүүлдэг билээ. Финлянд, Герман, Норвегийн адил жил бүр хилийн чанадад дээд боловсрол эзэмших хүсэлтэй мянга мянган гадаадын оюутнуудыг хүлээн авдаг. Гэхдээ дээрх улс орнуудын тухайд сургалтын төлбөрөөс чөлөөлдөг боловч амьдрах зардлыг нь даадаггүй гэдгийг мартаж болохгүй.

7. Швед

Шведийн сургалтын агуулга нь оюутнууд хичээлээс гадна бие даан суралцах, бүтээлчээр ажиллах болон асуудлыг үнэлэх, санаа бодлоо уралдуулах, шүүмжлэлт сэтгэлгээ, өөрийгөө илэрхийлэх чадвараа нэмэгдүүлэх боломжтой. Тус улсын иргэд бие даасан байдал, хүн бүр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддагаараа дэлхийн хамгийн шинэлэг улс гэгддэг. Өөр нэг зүйл гэвэл, Швед улс ДНБ-ний үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг.

8. Турк

Турк улс нь 178 их, дээд сургуультай бөгөөд та тэдгээрээс хүссэн сургуулиа сонгон суралцах боломжтой. 2015-2016 онд тус улсад олон улсын 48 мянга гаруй оюутан суралцсан байна. 2016-2017 онд Дэлхийн ТОП их сургуулийн жагсаалтад Турк улсын 11 их, дээд сургууль багтжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх