Замын-Үүдэд хүчтэй шуурга болж, замын хөдөлгөөн хаагдлаа


Говьд элсний нүүдэл цөлжилтөөс шалтгаалж үе үе хүчтэй шороон шуурга шуурдаг. Цаг уурын мэргэжилтнүүдийн  хэлж заншсанаар “Нөөлөг” буюу хүчтэй салхи нь Өмнөговь, Дорноговь аймгийн говийн сумуудаар хаа нэг үзэгдэж 18 метр секунд хүрж, салхилж шон хугарч, байшингийн дээвэр хуурч, айлын гэр нурах тохиолдол цөөнгүй болдог юм. Энэ салхи нь богино хугацаанд  маш хурдтай үүсээд эргээд тогтдог байна. Газрын гадарга дээр байгаа сул тоосыг хүчтэй салхи дээш нь хөөргөөд босгоод ирдэг үзэгдэл юм

Тэгвэл Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 13-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хүчтэй салхи хөдөлж агаарт маш их тоосжилт, шороо үүсгэсэн байна. Тодруулбал Салхины хурд  30-40 метр секунд хүрч онц байдал зарласан байна. Мөн том ачааны машины хөдөлгөөныг зогсоож, онгоцны нислэгийг хүртэл түр хойшлуулсан байна.  Энэхүү агаарын саатлаас болж хүмүүсийн зорчих аялал болон шуурхай ажлуудыг түр хугацаанд хойшлуулжээ. Дээрх аюултай үзэгдлийн улмаас үүдсэн нөхцөл байдлыг газар дээр нь судлахаар албаны хүмүүс Замын-Үүдэд ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх