Г.Баасан: Би АТГ-ын дарга болоход бэлэн...


Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан ээлжит хэвлэлийн бага хурлаа өчигдөр /2018.04.16/ хийж, авлигын эсрэг ард түмний индэр болж, хошуучлан ажиллахаа мэдэгдсэн.

Ингэхдээ тэрбээр авлигын тухай мэдээллийг тус зөвлөл хүлээн авахаа ч мэдэгдэв. Түүнээс сэтгүүлчид “АТГ-ын даргад таны нэр дуулдаж байгаа. Та ямар байр суурьтай байгаа вэ” гэсэн асуултыг асуухад “Олон нийт надад итгэл хүлээлгэвэл би АТГ-ын дарга болоход бэлэн. Би шаардлага хангаж байгаа” гэсэн хариу өгсөн.

УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга Х.Энхжаргалыг өөрчилнө гэдгээ мэдэгдсэн билээ. Үүний хариуд АТГ-ын дарга Х.Энхжаргал сэтгүүлчдийн тавьсан асуултад “За яахав ээ, бүгдээрээ л тэгж байгаа ш дээ. Хуулийн байгууллага хуулийнхаа дагуу ажлаа явуулж байгаа. Үүнийг хэн яаж дүгнэх нь тухайн хүмүүсийн л асуудал” гэсэн тайлбар өг юм.

Х.Энхжаргал нь 2016 онд АТГ-ын даргаар томилогдсон. Түүний бүрэн эрхийн хугацаа хуулийн дагуу 2022 онд дуусна. АТГ-ын даргад тавигддаг шаардлага нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй байх шаардлагатай гэсэн хуулийн заалттай. 

Г.Баасан 2009-2012 онд ХИС-д суралцаж, хуульч болсон. Тэгэхээр Г.Баасан АТГ-ын дарга болно гэдэг хуулиар бол мөрөөдөл. Мөн Г.Баасан нь аль хэдийн тэтгэврийн насанд хүрсэн учраас албан тушаалд томилогдох ёсгүй.

Тэгээд ч АТГ-ын дарга болгох асуудлыг олон нийт шийдэхгүй. АТГ-ын даргад хэн нэгнийг санал болгох эрх Ерөнхийлөгчид байгаа бөгөөд УИХ-ын олонхийн саналаар дэмжих эсэхийг шийднэ

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

zochin 2018 04 сар 19

emgen bolchihood bitgii muruuduud bgaarai baas chin

Ard 2018 04 сар 18

Baasan guaig demjij bna.

Zochin 2018 04 сар 18

Mash zov shuu. Kherev Baasang ATG dargad devshuulvel Mongolian ard tumen bugd demjine. Iim shudarga bas zorigtoi ukhaantai zurkhtei Khun balkh yostoi.

Зочин 2018 04 сар 17

Битгий мөрөөд....

zochin 2018 04 сар 17

eruul bolov uu

zonog 2018 04 сар 17

tertee tergui mongol utgaa aldsan yum chini ene zonog samganiig tavihad yadag yum. Odoo l onosh ni todorhoi bolj baih shiv dee. Battulgaa alban tushaaliin zonoglol tussan samgantai ajiillaj b.gaagaa medej b.na uu? Arai ch dee mongol mini

zochin 2018 04 сар 17

Arai ch dee Erenhkiilegch eer shigee l medlegtei hkuniig , jaakhan hkeruulch hkuniig l ender bolobsroltoi gej boddog um bna , Arai ch dee ene hkun odoo bolij uz, olon hkel meddeg, ulsreiin ender medleg

Зочин 2018 04 сар 17

Аливаа зүйлийг хийхэд сэтгэл хэрэгтэй. Тэр сэтгэл нь Баасанд байгааг түүний амьдрал тэмцэл харуулна. Бусад нь 2, 3 ... -р асуудлууд шүү дээ. Тэр 100% энэ ажлыг хийж чадна ...

Зочин 2018 04 сар 17

Аливаа зүйлийг хийхэд сэтгэл хэрэгтэй. Тэр сэтгэл нь Баасанд байгааг түүний амьдрал тэмцэл харуулна. Бусад 2, 3 ... асуудлууд шүү дээ. Тэр 100% энэ ажлыг хийж чадна ...

зочин дугар 2018 04 сар 17

заа энэ хөгшин чавганцаар дарга тавилал ёстой шог юм болноо. бас өөрөө албан тушаалд дуртайгий нь яанаа. өөрийгөө мэдэхгүй нэг том хүн гэж бодоод байгаа юм байх даа. монголын төр тэтгэвэрийн чавганцаар дутахгүй шүү

зочин дугар 2018 04 сар 17

заа энэ хөгшин чавганцаар дарга тавилал ёстой шог юм болноо. бас өөрөө албан тушаалд дуртайгий нь яанаа. өөрийгөө мэдэхгүй нэг том хүн гэж бодоод байгаа юм байх даа. монголын төр тэтгэвэрийн чавганцаар дутахгүй шүү

зочин 2018 04 сар 17

Женко БААСАНг нохойд барьдаг модоо болгож байгаад санасандаа хүрч чадсан тэр үед БААСАН баяртай болно доо.