ДИПЛОМТОЙ АЖИЛГҮЙЧҮҮДИЙГ ЦӨӨЛӨХ Ц.ЦОГЗОЛМАА САЙДЫН ХАТУУ ШИЙДВЭРТ ТАЛАРХЪЯ

Улс төр Admin Галаа 2018 04 сар 17 1975

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сүүлийн 10 гаруй жил завсарласан гаднын тунш байгууллагууд-тай хийх зөвлөлдөх уулзалтыг өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд зохион байгуулсан.

Тэрбээр энэ үеэрээ Монголын дээд боловсролын салбар ичмээр төвшинд байгааг онцолсон. Тодруулбал, тэрбээр “Монголын дээд боловсролын байдлыг гаднын улс орнуудад хэлэхээс санаа зовмоор төвшинд байгаа. Тиймээс бид чанар, магадпал итгэмжлэлийн тал дээр бодлогын шинэчлэл зайлшгүй хийх шаардлага-тай байгаа. Дээд боловсролын чанарыг өөр төвшинд гаргахгүй, цаашид энэ хэмжээний ажиллаад байх юм бол үнэхээр харамсалтай байгааг нуухгүйгээр та бүхэндээ ил тод хэлж байна” хэмээн онцолсон юм. Тэгвэл тэр хэлсэндээ хүрч, дээд боловсролын чанарыг сайжруулах анхны ажлаа хийж эхэллээ.

Тэрбээр энэ сарын 6-ны өдөр А/195 тоот тушаал гаргаж, их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог шинэчлэн тогтоолоо. 

Тодотговол, 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй 480, коллеж орон нутгийн их, дээд сургуульд 400 оноогоор тус тус тогтоов. Түүний энэ шийдвэрийг хоёр гараа өргөн дэмжье.

Ямартай ч тэр чанаргүй түм буман сургуулийн чадваргүй мянга мянган төгсөгчдийн тоог багаар ч гэсэн цөөлөх чухал шийдвэр гаргалаа. Ерөнхийдөө энэ бол нийгмийн захиалга байсан гэдгийг энд тодотгох нь зүйтэй болов уу.

Босго оноог 480 болгож нэмснээр өмнө нь их, дээд сургуульд элсч байсан нийт хүүхдүүдийн 18 хувь нь хасагдаж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд элсэх хүүхдүүдийн тоо нэмэгдэнэ хэмээн БСШУСЯ-наас тооцоолсон байна. Залуучуудын ажилгүйдлийн төвшин улсын дунджаас хоёр дахин өндөр байгаа энэ үед үнэхээр л түүний шийдвэр нүдээ оллоо гэхээс яах вэ.

Босго оноо 480 болохоос өмнө их, дээд сургуульд оюутан элсүүлэх үндэсний хэмжээний босго оноо 400 байсан. Нэг ёсондоо тухайн хичээлийн даалгаврын 50 хувийг нь гүйцэтгэж, дүнгээр бол “Р авч чадвал, аль ч их дээд сургуульд элсэх “тасалбар”-аа захиалдаг байлаа. Энэ бол үнэхээр харамсалтай тоо. Их дээд сургуулийн төгсөгчдийг улам чанаржуулъя гэвэл 480 байтугай, түүнээс дээш оноогоор босго оноог тогтоох нь зүйтэй санагдана.

ДЭЭД БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ӨӨРЧЛӨЛТ ХИЙСЭН ТҮҮНИЙ БАС НЭГ ЧУХАЛ ШИЙДВЭР

Тэрбээр нэг талдаа чанартай боловсролын төлөө хатуурхсан ч эргээд сургалтын зээлийн нөхцөлийг хөнгөлж чадлаа.

Ц.Цогзолмаа гишүүн сайдаар ирснээр дээд боловсролын салбарт гарсан нэг чухал шийдвэр бол “Оюутны хөгжлийн зээл” хүүгүй, урт хугацаатай, хамтран зээлдэгч, барьцаа хөрөнгө шаардахгүй болов.

Тодруулбал, 2018 оны хоёрдугаар сарын 6-ны Засгийн газрын хуралдаанаар таван хувийн хүүтэй байсан “Оюутны хөгжлийн зээл”-ийн нөхцөлийг ийнхүү сайжруулсан юм. Зээлийн нөхцөлийг хөнгөвчилснөөр жилдээ 35-37 мянган оюутан, суралцагч зээл авах боломж бүрдэж, “Сургалтын төлбөр” хэмээх эцэг эхийн хамгийн хүнд ачааг хөнгөлж, нурууг нь амраав. Өмнө нь сургагттын төлбөрийг арилжааны банкуудаар дамжуулан олгож байхад хамтран зээлдэгч нь тогтмол орлогогүй, давхар зээлтэй, төлбөр, орлогын харьцаа хэтэрсэн зэргээр банкны шаардлага хангаагүй зэрэг шалтгаанаар 40 гаруй мянган оюутан, суралцагч зээл авч чадаагүй. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд 90 тэрбум төгрөгийг зээл хэлбэрээр өгөх эх үүсвэр байсан ч банкууд таван тэрбумыг л олгосон нь тун харамсалтай. Гэхдээ одоо “Оюутны хөгжлийн зээл”-ийг арилжааны банкаар бус “Боловсролын зээлийн сан”-гаар дамжуулан өгнө. Ингэхдээ банктай адил өндөр шалгуур тавихгүй. Гол нь зээлдэгч хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй цагийн хичээл судалж, бакалаврт суралцаж байгаа зээлдэгчийн голч дүн 2.8 болон түүнээс дээш, магистрант, докторант бол голч дүн 3.2 болон түүнээс дээш байх тохиолдолд зээлийг олгох юм. Шинэчилсэн журмаар оюутнууд сургуулиа төгсөөд ажилтай, орлоготой болсныхоо дараа зээлээ эргэн төлөх боломжтой бөгөөд тухайн оюутан 10 сая төгрөгийн зээл авсан бол зургаан жилийн турш сар бүр 139 мянган төгрөг төлөхөөр байгаа нь дундаж орлоготой иргэний амьдралд хүнд дарамт болохгүй нь мэдээж биз ээ.

Арилжааны банкуудын хатуу эрх ашгийн өөдөөс үнэндээ түүн шиг зогсох сайд байгаагүй гэдгийг энд тодотгоё.

Сэтгүүлч О.Эрдэнэчимэг

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

зочин 2018 04 сар 18

Зөв шүү дээ,Энэ олон чанаргүй их дээд сургууль чинь бас эдийн засагт хор уршиг дагуулж байна. Гэр бүлийн төсвийн ихэнхи хувийг сургалтын төлбөр энэ тэр гээд аваад явчихдаг. Тэр сургуульд заасан бөгөөд сурсан юм юу ч алга. Баахан нойлын ногоон тэгнүүдийг үйлдвэрлэж байна

zochin 2018 04 сар 18

surguuli bolgon shaham doktor hamgaaluuldag Chanargui doktor hemeegchid ui tum boljee

zochin 2018 04 сар 18

surguuli bolgon shaham doktor hamgaaluuldag Chanargui doktor hemeegchid ui tum boljee

irgen 2018 04 сар 17

deed bolovsroloos hemnegdeh ih mungiig kollej dund surguuli tsetserlegt shiljuuleh heregtei

zochin 2018 04 сар 17

Biznes bolson deed bolovsrol ard tumniig ulsiig hohiroosoor udii hurlee. Tugsugchid ni tsagaan gartnuud ajilgui, bas huduu yavdaggui. Ouytnuud geech ni bar hesch ps huzur togloj bas boloogui mashin unaj tsag nuhtsuudug bolson .ene olon ih deed surg 2ooooo ouytniig tsuulbul hotiin utaa bagasch zamii

Багш 2018 04 сар 17

ЦОГЗОЛМАА ГЭЖ САЙД ЦАРАЙЛСАН ЛУЙВАРЧИН ХААЛТЫН ГЭРЭЭ ХИЙЖ ӨӨРИЙГӨӨ ХУДЛАА ПИАРДАХДАА ХОСГҮЙ АВГАЙ БАГШ НАРЫН АМЬДРАЛААР ТОГЛОХОО БОЛИОРОЙ !!!

Багш 2018 04 сар 17

ЦОГЗОЛМАА ГЭЖ САЙД ЦАРАЙЛСАН ЛУЙВАРЧИН ХААЛТЫН ГЭРЭЭ ХИЙЖ ӨӨРИЙГӨӨ ХУДЛАА ПИАРДАХДАА ХОСГҮЙ АВГАЙ БАГШ НАРЫН АМЬДРАЛААР ТОГЛОХОО БОЛИОРОЙ !!!