‘’Олимпизм ба бие бялдрын хүмүүжил’’ сэдэвт болзолт уралдаан амжилттай зохион байгуулагдав

Урлаг, Спорт Admin Галаа 2018 04 сар 18 2087

Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачлагаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад олимпын соёл, үнэт зүйл, олимпын боловсрол, хүмүүжлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой ‘’Олимпизм ба бие бялдрын хүмүүжил’’ сэдэвт болзолт уралдааныг зарласан билээ.

Энэхүү уралдаан 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл үргэлжиллээ. Уг болзолт уралдааны хүрээнд ‘’Шавь’’ цогцолбор сургууль ‘’Спортын алдартнуудтай уулзах’’ уулзалтыг зохион байгуулсан бол 84,33,21 дүгээр сургуулиуд ‘’Спортын алдартнуудаа алдаршуулах’’ арга хэмжээг зохион байгуулжээ. Түүнчлэн 48 сургуулийн хамт олон болзолт уралдааны хүрээнд Шатрын кабинет тохижуулж бүх нийтээрээ шатар тоглохыг уриалсан юм. Харин 33 дугаар сургуулийн хамт олон болзолт уралдааны хүрээнд ‘’Олимп’’ төвийг шинээр тохижуулсан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх