Жүжигчин Гэрлээгийн дүү Солонгост шуугиулж байна


“Маск” продакшины жүжигчин А.Гэрэлцэцэг залуу үеийн чадварлаг жүжигчдын төлөөлөл болсон гал, цогтой авъяаслаг нэгэн уран бүтээлчдын нэг юм. Түүнийг мэдэхгүй хүн  ч бараг ховор. Саяхан л хэвлэл мэдээллээр Монгол охин Солонгос охидын хамтлагт дуулж байгаа талаар шуугиад байсан. Тэгвэл Азид цахиур хагалаад байгаа 21 настай А.Лхамжав  охин жүжигчин А.Гэрэлцэцгийн дүү юм байна.

Азийн хөгжмийн ертөнцөд “Монгол гүнж” нэрээр танигдах болсон дуучин охиныг А.Лхамжав гэдэг бөгөөд түүний тайзны нэр нь Lee Lyulin одоо 21 настай .Тэрээр Солонгос улсад суралцаж байх хугацаандаа “Big star” энтэртайментаас зохион байгуулсан шинэ залуу охидын хамтлаг шалгаруулах шалгаруулалтанд маш олон охидоос шалгаран “BBde Girl” хамтлагийн гишүүн болжээ.Тус хамтлаг одоогоор шинэ уран бүтээлээ туурьвисаар байгаа бөгөөд Солонгост маш нэр хүндтэй охидын хамтлагийн нэг болоод байгаа юм. Lee Lyulin –ны царайг азийн хэвлэл мэдээлийн хэрэслүүд их хөөрхөн хэмээн бичиж “Монгол гүнж “хэмээх нэрээр хаа явсан газар нь дуудах болжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх