"Макс-ын Ганбаа морьдоо дуудлага худалдаагаар зарна


"Макс" группийн ах дүү тод манлай уяач Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар нар жил бүр "Макс" группээсээ ивээн тэтгэн хурдан удмын морьдын дуудлага худалдааг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Сүүлийн арав шахам жил болж буй тус арга хэмжээг энэ жил Чингис хааны хүрээд зохион байгуулах юм байна.

Ирэх ням гарагт буюу 2018 оны 4 сарын 22-ны 12:00 цагт болох тус дуудлага худалдаанд Олон улсын Трэйнер, Монгол Улсын Алдарт Уяач Э.Ганбат болон "Макс" угшилын нэлээдгүй хурдан хүлгийг оролцуулах гэнэ. Тус дуудлага худалдааны орлогын тодорхой хувийг хүүхдийн төлөөх сайн үйлсэд зориулах  аж.

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх