Монголын хамгийн сайхан бүсгүйчүүд...


Монголын олон сайхан бүсгүйчүүд эх орныхоо нэрийг дэлхийд тунхагласаар байгаа билээ. Манай бүсгүйчүүд царай зүс, гоо үзэсгэлэнгээрээ Азид цахиур хагалдаг. Хаана ч сайханаараа дурсагдаж, үргэлж оюун ухаан, авъяас билэгээрээ  гялалзаж явдаг билээ. Тэгвэл сүүлийн үеийн гаргасан ололт амжилт болон олны хараанд өртсөн байдлаар энэхүү жагсаалтыг гаргасан аж. Харин таны хувьд одоо цагийн хамгийн сайхан 10 эмэгтэйд хэнийг нэрлэх бэ.

1. АНУ-ын Вашингтон хотноо болсон “Дэлхийн мисс” тэмцээний шилдэг 11 миссийн нэгээр шалгарч, Монголын рекордыг эвдэн элгэн түмнээ баярлуулсан А.Баярцэцэг энэ жагсаалтыг яалтгүй тэргүүлэх биз ээ.

2. Азийн топ модел, Гоёл 2017 наадмийн шилдэг "Фото модель" О.Ариунзулыг сайхан бүсгүй гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Тэрээр Буриад улсын ардын жүжигчин Б.Амархүүтэй гэр бүл болж хөөрхөн хүүгийн ээж болсон билээ.

3. “Дэлхийн Мисс-2014” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон, Азийн супер модель, мисс Т.Баярцэцэг энэ жагсаалтанд зүй ёсоор багтах биз ээ.

4. “Miss Mongolia-2011” наадмын тэргүүн байрны шагналт, эх орноо төлөөлөн Дэлхийн миссийн тэмцээнд оролцож байсан И.Төгсөөг сайхан бүсгүй гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ.

5. "Азийн модель" агентлагийн тэргүүн, мисс, загвар өмсөгч Ч.Содтуяа загварын тайзнаасаа хэдийнэ буусан ч энэ цаг үеийн сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтах болов уу...

6. Жүжигчин, топ модель Д.Пүрэвсүрэн  Монголын загварын тайзыг эзэгнэж байсан үе саяхан. Тэрбээр сүүлийн үед кино урлагт хүч үзээд байгаа гэхлдээ л улам л үзэсгэлэнтэй болоод байгаа шүү...

7. Монголын сайхан бүсгүйчүүдийн тэргүүн эгнээнд бичигддэг загвар өмсөгч бол Ө.Содгэрэл. Дэлхийн 10 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг загварын "Buro247" сэтгүүлийн Монгол дахь захирал тэрээр дэлхийд алдартай моделийн шоуг Монголдоо албан ёсны эрхтэйгээр зохион байгуулах эрхийг авч "MNTM" шоуг амжилттай зохион байгуулсан билээ.

9. "Андра модель" агентлагийн захирал, Топ модель Х.Бадамгэрэл.

10. Олон улсын чанартай миссийн тэмцээнд амжилттай оролцсон загвар өмсөгч Ө.Буянхишиг ихэвчлэн фото моделийн чиглэлээр ажилладаг тун ч нууцлаг нэгэн. Тэр аргагүй л сайхан бүсгүйчүүдийн нэг гэдэгтэй олон хүн санал нийлэх болов уу...

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх